Яруу найрагч, Төрийн
шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хорт хавдраар өвчилсөн тухай анх
мэдээлсэн сэтгүүлч Болдко(@boldkojournalist)эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгааг
дурдсан. Б.Лхагвасүрэн яруу найрагч Монголдоо ирээд байгаа бөгөөд эмчилгээнд нь
шаардлагатай мөнгийг сайхан сэтгэлтэй хүмүүс хандивлаж эхэлжээ.
Яруу найрагч өөрийн
эмчилгээний мөнгийг бүрдүүлэхийн тулд өөрийн номыг худалдан авахыг олон нийтээс
хүсээд байгаа юм. Харин Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудалд анхаарлаа хандуулж,хувиасаа туслана гэдгээ
хэлсэн байна. Мөн \”Херо энтертайнмент” студиэс
мөнгөн тусламж өгч, \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчдөө
туслахаас гадна\”Алтан жолоо” групп мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Харин
\”МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгдсэн байна.