Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа бусдаас авлига авсан хэргээр саатуулагдсан, шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд дээрх асуудалтай холбоотой тайлбар өглөө.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярихдаа \”Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Сүүлийн үед Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудал хэвлэлээр гарч байна. Тиймээс газрын даргыг нь Б.Нарантуяатай уулзах үүрэг өгсөн. Би Нарантуяагийн шорон оронд орсон тухай мэдээллийг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв Төрийн захиргаа удирдлагын газарт харъяалагддаг юм билээ. Б.Нарантуяатай холбоотой гадаадын сургалтад мэргэжлийн хүмүүсийн биш танил тал, ах дүү хамаатнаа явуулсан, эмчлэх эрхийн лицензтэй холбоотой зэрэг олон гомдол ирсэн байгаа. Б.Нарантуяаг албан тушаалаас нь бүрэн чөлөөлнө” хэмээн ярилаа.