Лондонгийн метроны буудалд нэгэн залуу, явж байгаа галт тэрэгний өмнүүр нэг тавцангаас нөгөөд харайсныг видео бичлэгт буулган, The Sun хэвлэлийн анхаарлыг хандуулжээ.
Бичлэгт залуу санаатайгаар хамгийн эрсдэлтэй мөчийг хүлээн харайж байна. Нийгмийн сүлжээнд видеоны баатрыг тэнэг гэж нэрлээд ийм зүйлээр алдар нэр эрмэлзсэнд харамсаж байгааг бичжээ. \” Чиний ээж, өөрийнхөө амийг эрстүүлж явж буй гал тэрэгний өмнүүр харайлгахын тулд арван сар тээгээгүй билээ”-гэж харамссанаа тайлбарлажээ.
Метроны удирдлага цагдаагийн байгууллагатай холбогдох эрэн сурвалжлага эхлүүлсэн бөгөөд \”Энэ хүний үйлдэл нь зөвхөн өөрөө аюулд ороод зогсохгүй жолооч болоод зорчигсдод нэн аюултай”- болохыг метроны хэвлэлийн алба нэмж мэдээлэв.
Ц.Пүрэвдорж