БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж, хоёр нь Гиннесийн номд амжилтаа бүртгүүлэхээр болжээ.Уг тэмцээнд Монгол Улсаас олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд оюун ухаанаа сорьсноос дэлхийн таван дээд амжилтыг шинэчилжээ.
Мөн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын гаргасан хоёр дээд амжилтыг \”Гиннесийн ном\”-д бичихээр болсон байна.Дэлхийн шилдэг 300 гаруй тамирчин оролцсон тус тэмцээний гурван өдрийн дараах дүнгээр манай тамирчид нас насны ангилалдаа эхний байрт шалгаран шагналын сангийн дийлэнхийг авч, Н.Мөнхшүр 8035 оноогоор тамирчдыг ардаа орхин тэргүүлсэн юм.