Нэгэн худалдан авагч өөрийн фейсбүүкийн хуудаснаа Талх чихэр ХХК-ийн талхнаас даавуу гарч ирсэн талаар нийтэлсэн билээ. Тэрбээр энэ талаар \”Юу ч арчсан ямар ч даавуу юм билээ хэн мэдлээ. Тус компанид энэ тухай хэлэхэд тухайн үед ээлжинд гарсан ажилтанд хамаг буруугаа өгөөд иргэд биднийг доромжилж байгаа юм шиг доорх зүйлийг өгч байна. Тэд хүүхэд идэж хордоогүй бол болоодоо идэж хордсон бол арай өөрөөр ярих байсан байх гэж хайхрамжгүй ярьж байна. Хэлж байгаа нь л би болохоос өөр ийм асуудал гарсныг үгүйсгэхгүй\” гэх гэсэн юм. Эх сурвалжын мэдээлж байгаагаар уг талх нь \”Талх Чихэр\” ХХК-ийнх бөгөөд Эрдэнэтэд байдаг салбараас нь энэхүү дотроо даавуутай талх гарсан байна. Одоогоор уг асуудлаар Мэргэжлийн хяналтын байцаагч нар газар дээр нь ажиллаж, хяналт шалгалт хийж байгаа ажээ.
Ж.Бат