Олон нийтийн сүлжээнд
бусдын хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдэгдэл хийсэн Г.Номуундарьт холбогдох
хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй байна хэмээн ЦЕГ-аас мэдээлж байсан.Тэгвэл Г.Номуундарийн аав сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын
дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан
гомдол гаргажээ.
Уг гомдолдоо \”Даваажав
овогтой Ганхуяг миний төрсөн охин Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж
эрүүл мэнд бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж үнэн мөнийг
тогтоолгож холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд
хандан гомдол гаргаж байна.Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу
шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын
ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд
анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, уг
хэргийг шалгуулж дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч,
энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.