Италийн Сицилийн цагдаагийн газар түргэн тусламжийн албанд ажиллаж байсан
алуурчин этгээдийг баривчилжээ. Уг этгээд нь Сицилийн түргэн тусламжийн албанд
үйлчлэгчийн алба хашиж байсан бөгөөд түүнийг мафийн захиалгаар хэд хэдэн аллага
үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм байна. Италийн хэвлэлүүдэд мэдээлснээр аллагад
сэжиглэгдэж байгаа 42 настай уг эрэгтэй багаар бодоход 3 өвчтөний амийг хөнөөсөн ба
түүнийхээ шанд тэрээр тус бүрд нь 300 еврогийн шагнал авч байсан ажээ. Тус
улсын хэвлэлүүд тэрхүү этгээдийг \”түргэн
тусламжийн албаны алуурчин” хэмээн нэрлээд байгаа юм байна. Италийн цагдаагийн
ажилтнууд \”түргэн тусламжийн албаны алуурчинг” Сицилийн мафийн бүлэглэл ихээр байрладаг
Катания хотод баривчилсан бөгөөд тэрээр түргэн тусламжийн машин дотроо хөнөөх
гэж хүндээ тариа хийн цааш нь харуулдаг байжээ. Италийн хэвлэлүүдэд мэдээлж
байгаагаар уг этгээд нь түргэн тусламжийн албанд 2012 оноос хойш ажиллаж байгаа
ба тэрээр өнгөрсөн хугацаанд иймэрхүү аргаар нэлээд олон хүний амийг хороосон
байхыг үгүйсгэхгүй байгаа юм байна.
Ж.Батдорж