Монголын паралимпийн хорооны шинэ жилийн цэнгүүн өнгөрсөн пүрэв гарагт \”Хөвсгөл нуур\” ресторанд болж шилдгүүдээ тодрууллаа.Тус хорооны баг тамирчид улиран одож буй 2017 оныг тив, дэлхийн тэмцээнээс медалийн арвин ургац хураасан амжилтаар үдэж байна.
Энэ жилийн Монголын паралимпийн хорооны оны шилдэг тамирчинг шалгаруулахад, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, \”Рио-2016\” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ амжилтаараа тэргүүлж Оны шилдэг тамирчин болов.Тэрбээр энэ жил ДАШТ-ээс мөнгөн медаль, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ажээ.
Ж.Бат