Дуучин Лэйди Гага 2018 оны сүүлчээс эхлэхн Лас Вегас хотноо сууршьиж хоёр жил амьдрахаар болсон тухайгаа олон нийтэд зарласан юм. Тэрээр өөрийн твиттертээ \”Тийм ээ энэ цуурхал үнэн. Би Mетро Голдвин Маеэрийн хүрээлэнгийн театрт өөрийн байртай болно. Шинэ шоугаа эхлүүлэхэд бэлэн болсон шүү. Би хэзээнээс нааш Лас Вегасын охин болохыг мөрөөддөг байлаа. Би маш их баяртай байна” хэмээн жиргэжээ.
Эхний ээлжинд тэрээр 74 удаагийн шоунд оролцох бөгөөд шоуны өдрийг сунгах боломж ч байгаа гэнэ. \”Variety” сэтгүүлийн дамжуулснаар Лэйди Гага нэг шоу тутмаас нэг сая долларын орлоготой ажиллах аж. Харин дуучин бүсгүй \”Би үдэш болгон тайзан дээр сэтгэл зүрхээрээ гарч байх болно” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Өдгөө 31 настай тэрээр 2017 онд хамгийн сүүлд гаргасан \”Joan” цомгийнхоо хүрээнд АНУ-аар тойрон аялсан бөгөөд Их Британид хойшлуулсан тоглолтоо ирэх онд мөн төлөвлөсөн байна. Мөн Лэйди Гага 2018 онд Барбара Штрейсанд, Крис Кристофферсон нарын \”A Star Born” киног дахин хийхээр болжээ.
Б.Болормаа