Сонгинохайрхан дүүргийн
зургадугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Ханын материалын комбинатын зургаан
цагаан байрны гуравдугаар байрны нэг давхарт бог малын гэдэс дотор арилгадаг
газар ажилладаг юм байна. Энэ талаар нэгэн иргэн фэйсбүүктээ бичсэн бөгөөд орой 21
цагаас хойш маш бохир орчинд малын гэдэс дотрыг цэвэрлэж, орцонд муухай үнэр
ханхлуулж малын бойны газар шиг л байна хэмээжээ.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын
газрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад \”Цахим сүлжээнд иргэний тавьсан
зургийг харсан. Бид иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу тус газарт шалгалт
хийхээр явж байна. Шалгаж дуусаад эргээд мэдээлнэ” гэв. Мөн Мэргэжлийн хяналтын
байгууллага Зөрчлийн хуулийн дагуу иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу
аливаа шалгалт хийж, зөрчил дутагдал байвал хариуцлага тооцдог\” гэлээ.