Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч
Б.Лхагвасүрэн нь ходоодны хорт хавдраар өвчилсөн тухай харамсалтай мэдээ гараад
байгаа билээ. Тэгвэл Засгийн газраас өнөөдөр их зохиолчид эмчилгээний хандив
өгөх шийдвэр гаргажээ.
Тодруулбал \”Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ
Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг хандивлахаар
боллоо. Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-наас 10 сая төгрөг, ЭМЯ-наас5
сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийдлээ. Ерөнхий сайдын зүгээс
танхимын гишүүддээ хандаж хувиасаа хандив тусламж өгөхийг уриаллаа\”
хэмээн Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг мэдээллээ.