Иргэний
нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос
\”Цахим орчинд хүүхдээ хамгаалья\” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Хуралд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа,
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцов. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн
газар, төрийн болон ТББ, эцэг эхчүүдэд хандаж уриалга гаргаж буй бөгөөд
хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нэг сарын аян зарлаж буйгаа мэдэгдлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа \”Хүүхдүүд цахим
халдлагад өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүүхдийг цахим орчинд гүтгэх,
доромжлох, садар самуунд уруу татах, сөрөг коммент бичихэд уриалах сөрөг үр
дагавартай байна. Дэлхийн улс орнуудад таван хүүхэд тутмын нэг нь цахим
халдлагад өртөх эрсдэл байгааг олон улсын судалгааны байгууллагууд тогтоожээ.Монгол Улсад хүүхдийн эсрэг олон гэмт хэрэг үйлдэгдэж байгаагийн
дийлэнх нь цахим халдлага байна” хэмээн ярьж, сарын аяны хүрээнд уриалгын дагуу
ажиллахыг уриалав.