Афганистанд өнөөдөр амиа золиослогч этгээд террорист халдлага үйлдсэний
улмаас 7 цагдаагийн ажилтан амь үрэгдэж,
олон арван хүн хүнд шархджээ. Энэ талаар тус улсын Khaama Press агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн
мэдээлснээр энэхүү халдлага Афганистаны өмнө зүгт орших Кандагар хотын Мейванд
дүүрэгт болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа золиослогч этгээд
тэсрэх бөмбөг ачсан автомашин жолоодон цагдаагийн газар руу очиж энэхүү халдлагыг
үйлджээ. Одоогоор энэхүү террорист ажиллагааг ямар ч алан хядах байгуулага өөртөө хүлээгээгүй
байна.
Ж.Батдорж