Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2018
оны нэгдүгээр сарын 04-нөөс нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх тул
иргэд идэвхтэй хамрагдахыг холбогдох албаны хүмүүс уриалж байна. Цэргийн бүртгэлд
18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны
дээд, ахлах офицерууд хамрагдана.
Бүртгүүлэхдээ авч ирэх баримт бичгийн жагсаалт:
Иргэний үнэмлэх
Бэлтгэл офицерын үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /
Ажлын газрын болон оюутны үнэмлэх
Дээрх баримт бичгийг бүрдүүлээд харьяа хорооны Засаг
даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
Н.Алт