\”CNN\”агентлаг
өнөөдөр Монгол Улсын анхны олимпын аварга, анхны хос медальтан, жүдоч, Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярын тухай
онцолжээ.Тус
агентлагийн \”Жүдогийн домог: Монголын дүр төрх Найдангийн Түвшинбаяр” нийтлэлд
\”Гуравхан сая хүн амтай Монгол Улс 2017 оны жүдогийн ДАШТ-ээс зургаан медаль
хүртэж, багийн дүнгээрээ гуравдугаарт орсон. Тус улс нь жүдо бөхөөр алдарт Теди
Райнерын өлгий нутаг Франц, жүдогийн эх орон Японы араас орсон билээ.Өвөлдөө
-20 хэмээс давж хүйтэрдэг талын Монголын тамирчид ийм амжилт гаргахад тийм ч
амаргүй. Сүүлийн жилүүдэд Чингис хааны өлгий нутагт жүдогийн спорт хөгжин
цэцэглэсээр байна.
Найдангийн
Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэнээр Монголын
олимпийн анхны аварга болсон. Тус улсын Булган аймгийн малчны хүү Н.Түвшинбаяр
хөдөө нутагтаа барилдаж, мал хариулж өссөн нэгэн. Тэрбээр телевизээр жүдогийн
Азийн АШТ үзсэнийхээ дараа 18 настайдаа энэ спортод хөл тавьсан гэдэг. Үүнээс
ердөө зургаан жилийн дараа тэрбээр Бээжингийн олимпийн аварга болж, алдар нэрээ
цуурайтуулсан билээ.Н.ТүвшинбаярОлимпийн
аварга болсныхоо дараа хамгийн түрүүнд аав ээж, дасгалжуулагчаа л бодсон доо.
Монголчууд бүгд миний алтан медалийг угааж, баярлаж байсан” хэмээн бичсэн байна.
Мөн 2012 оны Лондонгийн олимпоор өвдгөндөө
гэмтэлтэй байсан ч хэрхэн мөнгөн медаль хүртсэн, 2017 онд Будапештийн Дэлхийн
аваргын тэмцээнд 100+ жинд оролцож өөрөөсөө илт том биетэй бөхчүүдтэй амжилттай
барилдаж хүрэл медаль авсан талааронцолжээ. Нийтлэлийг энд дарж бүрэн эхээр
нь уншина уу.