Дэлхийд алдартай Өмнөд Солонгосын \”Lotte” группийг үүсгэн
байгуулагч, 95 настай Шин Кюу-хо гэх эрхмийг гэр бүлийнх нь гурван гишүүний
хамт татвараас зайлсхийсэн, залилан хийсэн хэрэгт буруутгаж, дөрвөн жил шоронд
хоригдох ял ногдуулжээ. Өнгөрөгч Баасан гаригт болсон шүүх хуралдаан дээр
үүсгэн байгуулагчийн хүү Шин Донг-Бинд мөн 20 сар хоригдох ял оноосон байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид авилга
хээл хахуулийг таслан зогсоох ажиллагааныхаа хүрээнд ийнхүү дэлхийд алдартай
томоохон пүүсүүдийн нэг болох \”Lotte”
группийг хараандаа авч, шалгалт хийгээд байгаа юм. Ноён Шин нь пүүсийн ашиг
орлогоос 128.6 тэрбум воныг шамшигдуулсан хэрэгт буруутгагджээ. Түүний эрүүл мэндийн байдлыг
үндэслэн шүүх хуралд давж заалдах хүртэл нь чөлөөтэй байлгахаар болсон байна.
Түүнчлэн хуулийн байгууллагынхны шалгалтаар том хүү Шин Донг-жо нь гэм буруугүй
нь тогтоогдож, охин Шин Ёонг-жа нь хоёр жилийн ял сонссон аж.
Орчуулсан Б.Болормаа