Калифорнийн цагдаагийн газарт
хүчингийн хэргээр шалгагдаж буй жүжигчин Силвестер Сталлоне энэ хэргийг
үйлдээгүй хэмээн мэдэгдэл хийсэн байна. Санта Моникагийн цагдаагийнхны
мэдээлснээр 1990-ээд онд болсон гэх хүчирхийллийн хэргийн гомдлыг мөрдөн
шалгасан гэжээ.
Харин \”Rocky” нэрээрээ алдрын
оргилд хүрч, өдгөө холливудын домог болоод буй жүжигчин уг хэргийг бүхэлдээ
зохиомол хэмээн хэлсэн байна. Түүний өмгөөлөгч Мартин Сингерийн мэдэгдсэнчлэн
нэгэн эмэгтэй 27 жилийн өмнө Сталлонед хүчирхийлүүлсэн хэмээн цагдаад гомдол
гаргаснаар ийнхүү шуугиан дэгджээ. Тэрээр, \”Үйлчлүүлэгч маань энэ бүх хэргийг
ор үндэслэлгүй, худал гүтгэлэг гэж мэдэгдсэн” гэсэн байна.
Харин өдгөө 71 настай Сталлонегийн
хувьд \”Rambo” кино цувралын гол
дүрийг бүтээж, Оскарын шагналуудыг хүртсэн алдартай нэгэн билээ. Санта Моникагийн цагдаагийн
төлөөлөгч Сол Родригуз \”Ноён Сталлонетой холбогдох хүчингийн хэргийн гомдлыг
хүлээн авсан нь үнэн. Хохирогч гэгдэх эмэгтэй 2017 оны 11 дүгээр сард гомдлыг
мэдүүлсэн. Тэрээр хэрэг Санта Моникад 1990-ээд оны эхээр болсон гэж мэдүүлсэн”
хэмээн ярьжээ. Цаашлаад хэргийг прокурорт
шилжүүлэхээс өмнө сайтар шалгаж нягтална хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
Орчуулсан Б.Болормаа