Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1
дүгээр хороо, Энхтайвны гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага
өчигдөр 23:06 цагт Онцгой байдлын газарт иржээ.Дуудлагын дагуу Нийслэлийн аврах
ангийн албан хаагчид газар дээр нь очиж, иргэн Ж /27 настай, эрэгтэй/ тус
гүүрний хашлага дээр сууж байсныг ярилцлага хийж саатуулж, аюулгүй буулгасан
байна. Дараа нь тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн
бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.