Наполеон бялуу. Энэхүү бялууг 1812 онд Францыг ялсны 100 жилийн ойгоор Оросууд анх хийжээ. Бялууг Францын алдарт хаан Наполеон I Бонапартын гурвалжин малгай адилаар хэрчин тавьдаг байснаас үүдэн уг нэр үүсчээ.
- Саванд хуурай гурилаа хийж дээр нь цөцгийн тосоо жижиглэн хэрчинэ. Дараа нь 2 өндөг, аяга ус, чимх давсаа нэмнэ. Эдгээрийг багсран, гурилаа тарыг нь нийлтэл сайтар нухна. Зөөлөн, гэхдээ гарт наалдахгүйгээр зуурах хэрэгтэй.
- Бэлэн болсон зуурмагааг 12 тэнцүү хэсэгт хувааж бөөрөнхийлөөд хүнсний гялгар уутаар хучаад хөргөгчинд нэг цаг байлгана.
- Бөөрөнхийлж бэлдсэн гурилаа хөргөгчнөөс гаргаад дугуйлан нимгэн элдэж таваг тавин хүрээгээр нь зүсч аваад жигд хөөлгөхийн тулд сэрээгээр хатгаж өгнө.
- Тавагнаас илүү гарч хэрчигдсан хэсгийн хамт шарах шүүгэнд хийж шарна
- Бэлэн болсон дугуй бин дээрээ урьдчилан бэлдсэн сүүн кремээ түрхэж хэвэнд хийж давхарлана. (Хэвгүй бол шууд давхарлана)
- Шарж болгосон илүүдэл хэсгээ холигчинд хийж үйрмэг болгоно
- Үйрмэгээ бялууны хажуу тал, дараа нь дээр нь түрхэн наалдуулж чимэглэнэ.