Орц: 3-4 хүний
- Хонины хавирга 8ш
- Хонины сүүл 100г
- Сонгино 5-6 булцуу
- Зира 1 халбага
- Хар перц
- Давс
Ширмэн тогооны кебаб (qozon kabob) Нэгдүгээр хувилбар: Хонины сүүлээ дөрвөлжлөн том хэрчиж ширмэн тогоондоо хийж хайлуулаад шимэлдэгийг нь аваад хавиргаа алтлаг болтол нь шарна. Сонгиноо жижиглэн хэрчиж хийгээд хутгаж 10 шарна. Үүний дараа сайтар таглаж бага гал дээр 2 цагийн турш жигнэнэ. Давс, зира, перцээ хийгээд дахин 30 байлгана. Дараа нь таваглаж ногоо, халуун цайны хамт зочиндоо барина.
Хоёрдугаар хувилбар: Халаасан ширмэн тогоонд хавиргаа өөхөн талаар нь харуулж хийж дээрээс нь сонгиноо хөндлөн хэрчиж хийгээд таглаж дунд зэргийн гал дээр 15 минут байлгана. Дараа нь давсаа хийж хар перцийг бүхлээр нь хийгээд бага гал дээр 1,5-2 цаг байлгана. Бүхэл перцийг гаргаж нунтаг перцээ цацаж сонгины шүүс хийж хутгаад таваглана. Агшаасан будаа, ногоо, гамбиртай зочиндоо барина.
Сайхан хооллоорой!