Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг \”Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог. \”Утгын чимэг\” наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг.
Монгол Улсын Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан \”Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын шилдгийн шилдэг \”Цомын эзэн\”-ээр \”Уул өвгөн хоёр” өгүүллэгээрээ Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт зохиолч С.Пүрэв шалгарлаа. Тус өгүүллэгийг МУГЖ Г.Равдан уншиж, үзэгч олонд хүргэсэн байна.
\”Утгын чимэг-2017\” наадмын дэд байрыг зохиолч Н.Бадамжав \”Эрт нэгэн цагт”, гуравдугаар Б.Баярсайхан \”Даш гуай”, МУСГЗ Г.Жамъян \”Хань-галзуу” өгүүллэгээрээ тус тус шалгарлаа. Мөн С.Оюун \”Тайгын зул цэцэг”, Ч.Баянсан \”Хадны захидал”, Г.Болормаа \”Хүний нутгийн тэр”, Д.Уранбилэг \”Эхийн сэтгэл”, Ц.Бум-Эрдэнэ \”Эргэлт” гэсэн бүтээлүүд тус тус шагналт байр эзэлжээ.