Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ынгишүүн Б.Энх-Амгалан\”Азийн хөгжлийн
банкны урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах асуудлыг дэмжиж
байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлж болох, цэцэрлэг хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж байна. Одоо 26 сургууль гурван
ээлжээр хичээллэж байна.32 мянган гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Харин
дэмжиж болохгүй хэдэн зүйл байна. Тухайлбал, Татварын ерөнхий газрын техникийн
шинэчлэлийн сургалтад 60 тэрбум
төгрөг зараад байхдаа яахав дээ? Манай залуучууд
6 тэрбумаар программ хангамжийг бичиж чадна. Би үүнийг дэмжихгүй
байна. Мөн агаарын бохирдлын 130 тэрбум.
Үүнд орчны бохирдлыг буруулна, хууль эрх зүйн орчноо сайжруулна,
вакцин авна, ногоон байгууламж хийнэ,стандартчилал гаргах,
үзэсгэлэнгийн төвүүд барих, дулаан хангамжаа сайжруулах, бид зээл авч
хууль эрхзүйн орчин сайжруулахгүй. Утааг бууруулах гэж байгаа бол эхлээд гэр хорооллын яндан бууруулж,
нүүрсний хэрэглээг багасгах хэрэгтэй” гэв.