Өвлийн
улирал эхэлсэнтэй холбоотойгоор автомашины ил зогсоол дээрээс хучлага болоод эд
анги хулгайд алдагдах хэрэг ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас
анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 14-нд Баянгол дүүргийн IV хороо 17-р
байрны зогсоол дээр сэжиг бүхий хоёр этгээдийг саатуулж шалгахад тус дүүргийн
есдүгээр хороонд суух Б /эр.17н/, Т /эр.17н/ нар зогсоолоос \”Toyota
Prius-20\” маркын таван автомашинд халдаж, 16 ширхэг толь хулгайлан авч
явсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн
хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58-р байрны
гадна 02:50-03:00 цагийн хооронд автомашины хучлага хулгайд алдлаа\” гэсэн
мэдээллийг авч шалгахад \”Toyota Prius-20\” автомашины хучлагыг тус
дүүргийн 22 дугаар хороонд суух Б /эр.45н/ гэгч хулгайлсныг шуурхай эрэн
сурвалжилж илрүүлсэн байна. Энэ төрлийн хулгайн гэмт хэрэг их гарч байгаа тул
иргэд сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлэхийг Нийслэлийн
цагдаагийн газраас анхааруулж байна.