Монголбанк 2017 онд 19.8
тонн буюу ойролцоогоор 20 тонн алт худалдан авахаар урьдчилсан тооцоо гарч
байна. Энэ нь 2016 онд 18.3 тонн алт худалдан авснаас 1.5 тонн илүү буюу 8
хувиар өссөн үр дүн юм. Монголбанк энэ оны эхнээс 2017 оны 12дугаарсарын
21-ний өдрийг хүртэлх хугацаанд 117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37 хувь, 216
иргэнээс 12.4 тонн буюу 63 хувь, нийт 19.6 тонн алт худалдан авлаа. Үүнээс 2017
онд 19.4 тонн алтыг цэвэршүүлж, 692.1 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг
нэмэгдүүлэв.
Монгол Улсын Гадаад Валютын Улсын Нөөцийг нэн даруй нэмэгдүүлэх
зайлшгүй шаардлагын үүднээс Монголбанк дотоодын зах зээлээс худалдан авах
үнийг 2016.12.14-2017.12.31-ний өдрийн хооронд Лондонгийн Үнэт Металлын Зах
дээр хамгийн сүүлд тогтоосон үнээр тогтоон мөрдөж ажиллав. Түүнчлэн \”Монгол
Алт” аяны хүрээнд Монголбанкнаас шат дараатай олон ажлыг зохион байгуулсны үр
дүнд алтны худалдан авалт нэмэгдсэн болно. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017.12.04-ний өдрийн А-302
дугаар тушаалаар 2018.01.01-ний өдрөөс Монголбанк алт худалдан авах үнийг
Лондонгийн Үнэт Металлын Зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээс 2 ам.долларыг
хасч тогтоохоор болсон гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн сонорт хүргэж байна.