Эрүүл мэндийн яамнаас
томуу, томуу төст өвчин, гэмтэл бэртлийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл
хилээ.Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн\”Улсын
хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа.
Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал гурав дахин их, сүүлийн гурван
жилийн дунджаас 1.6 хувиар бага гэх дүн гарсан. Орон нутгийн амбулаторийн
үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 5.9 байна. Өнөөдрийн байдлаар
нийслэлийн хэмжээнд 869 хүүхдийн оронд 1,481 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Орны
ачаалал 79 хувиар нэмэгдсэн.
Дүүргийн
эмнэлгүүдэд бид насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлж
ажиллаж байгаа. Тухайлбал, 279 орыг шилжүүлж, 300 гаруй орыг нөөц өрөөнд
шилжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд зарим цэцэрлэг, сургуулиудыг сонгон ирцийн
байдалд нь тандалт хийхэд цэцэрлэгийн ирц 75 хувь, сургуулийн ирц 95 хувьтай
гарсан.Өвчлөөд
байгаа хүүхдүүдийн байдалд тандалт хийхэд цэцэрлэгтээ ирээгүй хүүхдүүдийн 70
гаруй хувь нь томуу, томуу төст өвчин туссан ба сургуульдаа ирээгүй хүүхдүүдийн
30 гаруй хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Нийслэлийн хэмжээнд
36 хүүхэд коридорт эмчлүүлж байна. Тэгэхээр эмнэлгүүд эмчилгээ хийгдэж дууссан
өвчтөнүүдийг гаргаж, ариутгал хийж эдгээр хүүхдүүдийг өрөөнд шилжүүлэх юм\”
гэлээ.
Иргэд
шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт бус гэртээ эмчлэх нь хэрэгтэй
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр\”Манай
эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хувьд энэ шинэ жилээр дөрвөн хоног амрах гэж
байгаатай холбогдуулан бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Эм, эмнэлгийн
хэрэгслийн татан авалт өнөөдөр, маргааш явагдаад дуусна. Эрүүл мэндийн
байгууллагуудын онцгой үед ажиллах тусгай журам байдаг. Үүний дагуу манай байгууллагын
өндөржүүлсэн бэлэн байдлаа ханган, шилжихэд бэлэн болоод байна.
Мөн
томуу, томуу төст өвчин ихсэх магадлал өндөр байгаа тул манай нөхөн үржихүйн
кабинет 10:00-16:00 цаг хүртэл нэмэлтээр ажиллана. Яаралтай тусламжийн төвүүд
нэгдүгээр сарын 1-ний өдөр ачаалал ихтэй болдог учир ажиллах хүчин нэмж
хувиарласан байгаа. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт бус гэртээ
эмчлэх нь хэрэгтэй. Учир нь
эмнэлэгт очсон тохиолдолд зөрж халдвар авах магадлал өндөр байгаа тул гэрийн
эмчилгээнд онц анхаарахыг хүсмээр байна. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг дэг
журмынх нь дагуу хэрэглэж, дулаан хувцаслах хэрэгтэй байна\” гэсэн юм