Японы эрдэмтэд \”Фукушима-1” ба \”Фукушима-2” АЦС-ын
реакторуудын сүйрлээс үлдэгдэлийг цэвэрлэх ба судалгаа явуулах зорилогоор
робот-могой бүтээжээ. Энэхүү гайхамшигтай
бүтээл дээр Toshiba компанийн инженерүүд ажиллажээ.
Шинхэн робот 13-метр уяан хоолойтой
бөгөөд түүнийг зайнаас удирдана.
Робот-могойн толгой дээр камер суурилагдсан бөгөөд гэмтсэн реакторыг
дотор талаас нь харах боломжтой юм.
\”Фукусима-2”-т урьдын адил радио идэвхит
хайлш үлдсэн байж болзошгүй бөгөөд энэ робот судалгаагаар цацрагийн эрсдэлээс
хүмүүсийг хамгаалах юм. Робот-могой гадаргууг судалж дуусмагц ослын үр дагварыг
арилгах дараагийн алхамыг хийнэ.
\”Фукусима” нь 2011 онд осол гарахаас өмнө
Японы томоохон атомын цахилгаан станцын нэг байсан бөгөөд Японы түүхэнд
байгаагүй томоохон газар хөдлөлтөөс болж сүйрэлд хүрсэн билээ. 2013 онд станцыг
хаасан түүний газар нутаг дээр одоо хүртэл сүйрлийн ул мөрийг арилгах ажиллагаа
үргэлжилсээр байгаа билээ.
Ц.Пүрэвдорж