« Хавдар хүүгийн амьдральд заналхийлж байна »
АНУ-ын мэс
засалчид куб хүүгийн нүүрэн дээрх 4,5 гаруй кг хавдрыг авах гэж байна. Нутгийн
эмч нар эрсдэл хийхээс эмээсэн билээ. Хэрэв хавдрыг зайлуулахгүй бол хүүг боож,
түүний хүзүүг хугалах болно. Гэхдээ мэс
засалчид мэс засал амжилттай болно гэж амлалт өгөөгүй ч эрсдэл хийхэд бэлэн
гэсэн юм.
« Би маш олон эмнэлэгт хандсан. Тус орны ”Жексон Мемориал”
эмнэлэг биднийг хүлээн авсанд Би
бурханд, тэдэнд баярлаж байна – гэж хүүгийн эцэг Ноэль Зейс ярилаа. Хүүгийн нүүрэн дээрх хавдар улам томорч хоол
идэж, юм уухад маш хүндрэлтэй». Эмч нарын тооцоолсоноор мэс засал 12 цаг
үргэлжлэх ба дөрвөн эмч шаардлагатай болно. Тэд хавдрыг зайлуулах ба хүүд дахин
амьсгалах боломж олгохын тулд хамарт нь мэс засал хийнэ. Үүний дараа бусад мэс
заслууд-хүзүү, эрүү болон нүүрний бусад хэсгүүд түүнчлэн шүдний протез суулгана.
Мэс засал, шаардлагатай эм, тариа болон мэс заслын дараа
хүүг асрамжлахад багадаа $200 мянга доллор шаардагдана. Мөнгө
цуглуулах ажиллагааг хүмүүнлэгийн байгууллага хийх болно. «Бид яагаад үүнийг хийх болсон гэхээр, залуу хүүд туслах
өөр ямар ч арга байхгүй », — гэж Маркс тайлбарлаж байна.
Мэс заслын ажиллагаа 2018 оны нэгдүгээр
сарын 12-д хувиарлагдсан байна. \”Бурхан” хүүг өршөөх болтугай!