Данийн нийслэл Копенгаген хотод марихуан авч явсан нэгэн эр цагдаагийн
машиныг такси гэж андуурч суугаад баривчлагджээ. Цагдаа нар уг эрээс мянга
гаруй боодол бүхий хар тамхийг хураан авсан байна. Данийн хууль сахиулах байгууллагын
ажилтнууд уг этгээдийг Копенгаген хотын тэнэмэл иргэд олноороо амьдардаг
дүүргээс баривчилсан бөгөөд тэд уг дүүрэгт шалгалт хийж явсан ажээ. Мөн үүнтэй
төстэйгээр өнгөрсөн наймдугаар сард Их Британид нэгэн хар тамхины наймаачин цагдаа
нарыг санамсаргүйгээр гэртээ урьж байгаад баривчлагдсан тохиолдол гарчээ. Гэвин
Келли гэгч уг этгээд энгийн хувцас өмссөн цагдаа нарыг гэртээ урин 100 мянган
фунт стерлингийн үнэ бүхий кокаин хэмээх хар тамхиа үзүүлэн гайхуулж байхдаа
баривчлагдсан байна.
Ж.Батдорж