Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ
хэрэгжүүлж байхдаа жил бүрийн шинэ жилийн баяраар тусгайлан бэлтгэсэн
мэндчилгээгээ олон нийтэд хүргэдэг байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа
хүлээлгэн өгсөн ч хуучин уламжлалынхаа дагуу шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Түүний мэндчилгээ саяхан олон нийтийн сүлжээнд байршсан байна.