Өнгөрсөн амралтын өдөр Ховд аймгийн цагдаагийн албан хаагчид шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаад нэгийнхээ амь насанд хүрсэн гэх таагүй мэдээлэл байна. Амиа алдсан цагдаа эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан бөгөөд автомашинд дайруулжээ. Одоогоор тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Ж.Бат