Налайх дүүргийн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өчигдөр 2017 онд хийсэн ажлын тайлангийн
хурлаа хийлээ. Хуралдаанд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн байгуулллагын удирдлагууд, ЗДТГ,
Налайх дүүрэг дэх Цагдаагийн Хэлтэс, Налайх Багахангай дүүргийн прокурор,
Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн
хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр
бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, 7 хорооны Засаг дарга нар болон бусад
холбогдох хүмүүс оролцлоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн
дарга Б.Нэргүй”
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн тоог өмнөх оны мөн
үетэй харьцуулж үзвэл 8,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 2017 оны
нэгдсэн статистик судалгаанаас үзвэл гэр хороолол, орон сууцны орчинд гэмт
хэрэг үйлдэгдэж байгаа тоо их гарсан бөгөөд бусдын бие махбодид гэмтэл учруулсан
хэрэг 163, хулгайн гэмт хэрэг 133 гарсан байна. Гэмт хэргийн гаралтыг хороодоор
авч үзвэл 4-р хорооны гэмт хэргийн гаралт буурсан бол 1-р хорооны гэмт хэргийн
гаралт өсөлттэй гарчээ.Налайх дүүргийн хэмжээнд 2017 онд 3-р хороо 10 сая
төгрөгөөр 12 камер, 2-р хороо 14 сая төгрөгөөр 27 камер, \”Сайн хөрш” хөршийн
хяналтын бүлэг 6,5 сая төгрөгөөр 5 камер, 1 иргэн 850,000 төгрөгөөр 2 камер,
нийт 31,3 сая төгрөгөөр 46 камер шинээр суурилуулаад байна. Цаашид хороо бүрийг
камержуулж, шилэн кабелийн сүлжээгээр нэгдсэн холболт хийж, Налайх дүүрэг дэх
Цагдаагийн хэлтэст нэгдсэн хяналтыг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэв.
Хуралдааны төгсгөлд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилласан гишүүн байгууллагуудын шилдэг албан
хаагчдыг шагнаж урамшуулсан юм.