Японы АВЕМА телевизээр \”Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу
нэвтрүүлэг гарахад цөөхөн хоног үлдлээ. Тодруулбал энэхүү нэвтрүүлэг
арванхоёрдугаар сарын 31-ний оройн хөтөлбөрөөр гарах юм. Аbema телевизээс Асашёорюү
Д.Дагвадорж аваргын монголдоо хийсэн бэлтгэлийн бичлэгийг өчигдөр цахим хуудсаараа түгээсэн байна.
Асашёорюү Д.Дагвадорж хүчний бэлтгэлээ үндэсний бөхийн
хүчтэнүүдтэй хийсэн бөгөөд улсын арслан Д.Азжаргал, улсын заан Н.Жаргалбаяр,
аймгийн арслан Д.Одсүрэн нарын бөхчүүд аваргатай цөөн хоног бэлтгэлд гарсан.
Тэрбээр өнгөрөгч ням гаригт Японыг зорьсон.Одоогоор Асашёорюү Д.Дагвадоржийн өрсөлдөгч хэн гэдэг нь тодорхой бус байна. Түүнтэй эхний удаатамирчин бус энгийн таван залуу өрсөлдөнө.
Үүний дараа сүмогоос өөр төрлийн спортын шилдэг гурван тамирчинтай тулалдах
юм.
Америкийн холимог тулаанч Боб Сапп өрсөлдөнө гэж байсан боловч
түүнийг татгалзсан талаар мэдээлэл гарсан. Боб Саппыг тулалдахгүй гэдгийг
Д.Дагвадорж өөрөө үгүйс гэсэн.Тэгвэл Асашёорюүгийн дараагийн өрсөлдөгч Японы жүдо бөхийн
шилдэг тамирчин Изүми Хироши болох нь тодорхой болсон. Жүдо бөхийн хүнд жинд
буюу 90 кг-д барилддаг байсан тэрбээр \”Афин 2004” олимпийн наадмаас мөнгө, 2005
оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэнээс гадна 2008 онд Азийн аварга болсон
юм. Изүми Хироши 2009 онд зодог тайлснаас хойш холимог тулаанд хүч үзэж байгаа
аж.Харин одоогоор сүүлийн VIP өрсөлдөгч хараахан тодроогүй байна.
АВЕМА телевизээс\”Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу
нэвтрүүлэгийн талаар мэдээлэл хүргэж байгаа бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.
Энэхүү нэвтрүүлэг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн орон нутгийн цагаар
19.00-23.45 цагийн хооронд болох юм байна.Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга, Монгол Улсын Гавьяат
тамирчин, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадоржийн нэвтрүүлэгийг үзэхэд цөөн
хоног үлдлээ.