Дани
улсын Гундслев хотын ойролцоо дэлхийн хамгийн тохилог шорон ашиглалтад оржээ. Уг
хорих ангийн нэрийг Сторстрём гэдэг бөгөөд түүнийг 160 сая ам долларын өртгөөр
барьсан талаар Daily Mail сонинд
мэдээлэв. Энэхүү шорон 250 хоригдол хүлээн авах хүчин чадалтай ба хорих ангийн
камер бүр өргөн том цонх, хөргөгч, телевизор, шкаф, тохилог усанд орох ваннтай
ажээ. Мөн түүнчлэн уг шорон нь өөрийн гэсэн сүм, спортын талбай, цэцэрлэгт
хүрээлэн, хөдөө аж ахуй эрхлэх газартай бөгөөд уг шоронгийн барилгын зураг
төслийг хийсэн архитекторуудын тооцоолсноор
шоронд анх удаа орж буй хүмүүсийн тав тухыг бодож хийсэн байна. Тус шоронг барихад
5 жилийн зарцуулсан талаар Daily Mail сонин мэдээлжээ. 2003 оны 6-р сард Их Британы цэргийнхэн Иракт нэгэн шинэ
шорон барьж ашиглалтад оруулсан ба уг шоронд нэг жижигхэн камерт 4 хоригдол байхаар
барьж ашиглалтад оруулжээ. Гэхдээ тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр хэдийгээр уг
шоронгийн нөхцөл тийм муу биш ч гэсэн Иракийн ядуу иргэд тийшээгээ орж үнэгүй
хоол идэхийг огтхон ч хүсээгүй гэнэ.
Ж.Батдорж