Нийслэл хотод эмх замбараагүй баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хороололын хаяг нь тодорхойгүй гудамжнууд Улаанбаатар хотын зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирснийг илэрхийлдэг гэлтэй. Иргэдийн дунд хамгийн их яригддаг маргаан зөрчилтэй асуудлуудын тоонд зүй ёсоор газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан эзлэдэг байна. Ялангуяа газрын маргаантай холбоотой асуудлуудаар гарсан шүүхийн шийдвэрүүд тэр бүр хэрэгжихгүй араасаа маргаан дагуулдаг явдал түгээмэл гардаг.Тэгвэл саяхан НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Газрын албаны хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой иргэд, оршин суугчдын гомдлыг хүлээн авах захирамж гаргасан нь иргэд олон нийтийн дэмжлэгийг хүлээгээд байна.