Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ 2018 оны нэгдүгээр сарын 2-3-нд СТО-ы А зааланд болно.
Шинэ оны хамгийн анхны УАШТ-ий салхийг хагалж хүндийн өргөлтийн спорт нь сүүлийн жилүүдэд манайд асар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд ДАШТ-үүдэд амжилттай оролцож насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг М.Анхцэцэг хүртсэн билээ.
Уг тэмцээний зорилго нь Хүндийн өргөлтийн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэх дур сонирхолыг нь өсгөх, шилдэг тамирчдаа алдаршуулах, тив дэлхий болон Олимпийн аваргуудыг бэлтгэн гаргах зорилготой. Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 7 жинд аваргуудаа шалгаруулах бөгөөд 2004 оноос өмнө төрсөн тамирчид оролцох боломжтой.