Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ирэх
нэгдүгээр сарын 14-ний өдөр Токио хотноо эхэлнэ. 2018 оны эхний башёд Таканоива
А.Баасандорж барилдахаар болсон ч чансаа буурч жюүрёод барилдана.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёгийн дундуур
ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгт Таканоива А.Баасандорж нарын хооронд
болсон зодооны асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.Энэхүү
асуудлаас болж ёкозүна Харүмафүжи зодог тайлахаа мэдэгдэж, ирэх башёгийн
банцүкэд багтаагүй. Тэгвэл өнгөрөгч башёд барилдаагүй Таканоива А.Баасандорж
оны эхний башёд барилдах ч дээд зиндаанаас жюүрёогийн 3 хүртэл доошилсон байна.
Түүний хувьд өмнөх сарын башёд маэгаширагийн 8-аас барилдах байсан юм.