Шинэ жилийн уур амьсгал хэдийнээ орж, хаа сайгүй албан байгууллага, найз нөхдөөрөө үдэшлэг, баярын цэнгүүн зохион байгуулсаар байна. Гадаадад суугаа монголчууд маань ч мөн л амьдран суугаа тухайн газар бүртээ шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа.
Шинэ жилийн баярын уур амьсгалын хажуугаар архидалт, агсам согтуу тавих явдал хэтэрсний улмаас харамсалтай хэргүүд гарах тохиолдлууд их байна. Тухайлбал БНСУ-д ажиллаж амьдарч байсан хэдэн монгол залуус шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.
Энэ талаар тодруулбал өнгөрсөн бямба гаригт тус улсын нийслэл Сөүл хотын дэргэдэх Илсан хэмээх жижигхэн хотод монголчуудын шинэ жилийн үдэшлэг болжээ. Энэ үеэр хоёр монгол залуу хоорондоо маргалдан зодолдож, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан байна.