Нийслэлийн цагдаагийн газраас \”Шинэ жил-Эргүүл хяналт\” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж талбай олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлээр ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын ажилтнууд өглөө, орой ажлын цаг эхлэх, тарах үеэр автобусны буудал орчимд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай дуут дохио бүхий автомашины чанга яригчийг ашиглан зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан 24 этгээдийн үйлдлийг таслан зогсоон бүртгэл судалгаанд авч, иргэдийг эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Ж.Бат