Багшийн цалин нэмүүлэх
түр хорооноос дөрвөн сарын хугацаанд тэмцсэн ажлын үр дүнг
танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа”Багш нарын цалин нэмэх
хороо 2017 оны наймдугаар сарын 10-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тасралгүй,
багш нарын эрх ашгийн төлөө тууштай тэмцлээ.Энэ хугацаанд олон асуудлыг Засгийн
газрын төвшинд шийдүүлсэн. Одоо бид ирэх 2018 онд багш нарын цалинг
50 хувь нэмүүлэх асуудал дээр гол анхаарлаа хандуулж ажиллах болно” гэв.
Цалин
нэмэх түр хорооны гишүүн н.Бат-Эрдэнэ\”Бид өнгөрсөн наймдугаар сараас
өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тууштай тэмцлээ. Энэ хугацаанд
Засгийн газарт таван удаа албан шаардлага хүргүүлсэн.Мөн багш
нарынхааонц их хурлаа хийж, хөдөө орон нутагт \”Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-г байгуулна
ажилласан. Төр засагбагш нарын нийгмийн асуудал дээр анхаарлаа
хандуулдаггүй байсан. Харин одоо анхаарч эхэлж байна.Иймээс бид ирэх
онд багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр ажиллана” гэлээ.
Цалин
нэмэх түр хорооны гишүүн А.Санжмятав \”Дөрвөн сарын хугацаанд бүх багш нартай
хамт тэмцлээ. Засгийн газар болон холбогдох яам агентлагт шаардлага
хүргүүлж, үр дүнтэй ажилласан. Иймээс бидирэх онд багш нарын цалинг
сая 600 мянга болохоор ажиллана” гэдгээ мэдэгдсэн юм.
Н.Алт