Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга
Асашёорюү Д.Дагвадорж \”Асашёорюүг унагаагаад 10 сая иен\” нэвтрүүлэгт
оролцохоор Япон улсыг зорьсон билээ. Тэрбээр он солигдох өдөр буюу 12 дугаар
сарын 31-нд Японы \”ABEMA” интернэт телевизээр гарах \”Асашёорюүг унагаагаад 10
сая иен\” нэвтрүүлэгт оролцохоор ийнхүү бэлтгэлээ базааж байна. Японд
очооод тэрбээр Кёкүтэнхо Н.Цэвэгнямын дэвжээнд бэлтгэлээ хийжээ.
Аса аварга өөрийн цахим хуудсандаа \”Долоон жилийн дараа жинхэнэ дэвжээн дээрээ гарлаа!Танил дотно үнэр,урд нь хийж байсан
үйл хөдлөл хаа нэгтэй харсан үзсэн тэс хөндлөнгийн тэр нэгэн мэдрэмж. Нэг л
сайхан мэдрэмж үгээр хэлэхэд нулимс мэлмэрэх тэр нэгэн агшин. Цэвэгням ахдаа
баярлалаа\” хэмээсэн байна.