Цагаар
агаар сэрүүсч байгаа ч цайлган зантай монгол түмний сайхан сэтгэл хараахан
царцчихаагүй байна. Шинэ жилийн баяр дөхөж эцэг эхийн хамтаар инээд цалгиулан
байгаа хүүхдүүд энэ цагын хамгийн жаргалтай хүмүүс байгаа бол нийслэлд байгаа
тодорхой тооны цөөхөн байршилд энэ байдал эрс эсэргээрээ байна. Эцэг эхээсээ хагацсан, хараа хяналтаас
нь гарсан, бүтэн болон хагас өнчин тэнэмэл гэх тодорхойлолтонд багтсан хэсэг
хүүхдүүд эдгээр өдрүүдэд эцэг эхээ хамгийн ихээр үгүйлж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл
Налайх дүүргийн сайн номуун хийд болон сайн
буян сангийн зүгээс Баянзүрх дүүрэгт
байрлах Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт байгаа
хүүхдүүдэд өнөөдөр гарын бэлгээ гардуулан өглөө. Одоогоор тус цогцолборт 80
гаруй хүүхэд сурч боловсорч байгаа аж. Энэ төв төрийн халамжинд харьяалагдаг бөгөөд цогцолбортоо
янз бүрийн дугуйланд хичээллүүлж,
хүүхдүүдийг сонирхолоо давхар
хөгжүүлдэг юм байна.