Афганистаны нийслэл
Кабул хотод амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 40 гаруй хүн амь үрэгдэж, 30 хүн хүнд шархаджээ.
\”Ройтерс” агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт Кабул
хотын баруун хэсэгт орших соёлын төвд нэгэн амиа
золиослогч этгээд энэхүү дэлбэрэлтийг үйлдсэн байна. Мөн үүний
дараа хоёр ч удаа дахин дэлбэрэлт
болжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, хуучин ЗХУ-ын цэргүүд 1979 онд Афганистан руу дайран орж
байсан талаарх нэгэн арга хэмжээнд 100 гаруй хүн оролцож байхад уг халдлагыг үйлджээ.
Уг арга хэмжээнд оролцогчдын ихэнх нь тус соёлын
төвийн ойр орчимд амьдардаг хүмүүс байсан бөгөөд лалын шашны шиит урсгалыг шүтэгчид байсан байна.
Энэхүү халдлагын хариуцлагыг алан хядах \”Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээгээд
байгаа юм байна.
Гурван жилийн өмнө олон улсын эвслийн цэргийн хүчнийхэн
Афганистанаас гарч эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын аюулгүй байдал эрс муудсаар
байгаа бөгөөд хэт
даврагч \”Талибан” болон \”Лалын улс”-тай холбоотой бусад алан хядах бүлэглэлийнхэн тус улсад алан хадах ажиллагаа үйлдсээр байгаа юм.
Ж.Батдорж