Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музей өнөөдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. 1911 оны Цагаагчин гахай жилийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний тусгаар тогтнолоо зарлан, VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт өдөр Үндэсний музей хүн бүрийг өргөөндөө урин залж байна.
Үндэсний музей нь өөрийн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалагддаг.
Мөн өнөөдөр Зайсанд байрлах \”Богд хааны музей”-д \’Шинэ өглөө\’ үзэсгэлэнгийн нээлт болох аж. Үүнээс гадна Амгалан төрийг байгуулж, арван хорыг дарагч Алтан хар торц их хөлгөн тууль хайлах арга хэмжээ 15.40-22.40 цагийн хооронд Богд хааны ордон музейд үргэлжлэх юм байна.