Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 1, 6-аар төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Учир нь хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдрийг Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд \”Шинэ жил”- нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан.