Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж \”Асашёорюүг унагаагаад 10 сая иен\” нэвтрүүлэгт оролцохоор Япон улсыг зорьсон билээ. Тэрбээр он солигдох өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Японы \”ABEMA” интернэт телевизээр гарах \”Асашёорюүг унагаагаад 10 сая иен\” нэвтрүүлэгт амжилттай оролцож нэг ч уналгүй найм давлаа.
Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан байна.