Австралид шинэ он гарсаар мэндэлсэн анхны хүүхэд нь монгол хүү төржээ.
Сидней хотын Уэстмид эмнэлэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний 01.20 цагт шинэ Э.Сайнзаяа гэх монгол эмэгтэй амаржиж, хүүтэй болсон байна. Хүүгийн жин 4.15 кг, урт 51.5 см гэж Daily Mail мэдээлжээ. Шинэ оны босгон дээр хорвоод мэндэлсэн хүү Э.Сайнзаяагийн хоёр дахь хүүхэд нь аж.