Нийслэлийн
цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн \”Шинэ жил-Эргүүл, хяналт” нэгдсэн арга
хэмжээний хүрээнд баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван аюулгүй
байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
зорилгоор 360 чиглэлд цагдаагийн алба хаагчид Хууль сахиулахын их сургуулийн
сонсогчидтой хамтран авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.
2018 онынэгдүгээр сарын 01-ний өдрийн
байдлаар нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож
нас барсан тохиолдол бүртгэгдээгүйгэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.