Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өрхийн эрүүл мэндийн төв
болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа.Эмнэлгүүдийн ачаалал хэр байгаатай танилцахын зэрэгцээ цаг
наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзаж, ярилцлаа. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал
харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа. Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн
ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын
амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр
гаргасан нь үр дүнгээ өгч буйг хэлэв.
Тухайлбал \”Манал-Үйлс” өрхийн эрүүл
мэндийн төв нь ХУД-ийн 5-р хорооны 6,180 хүн амд эрүүл мэндийн анхан шатны
тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Тус төвийн дарга Б.Сарантуяа \”Өрхийн
эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын
талаар танилцууллаа.
Сургуулийн хүүхдийн амралт эхэлсэн, томуу, томуу төст өвчтэй хүүхдийн эцэг, эх,
асран халамжлагч нарт цалинтай чөлөө олгож байгаа учраас өрхийн эмнэлэгт хандах хүүхдийн тоо эрс буурсан”гэдгийг онцолсон юм.