Бага насны хүүхдүүд гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног
сонирхон харж, бас амандаа хийх нь элбэг харагддаг. Хүүхдээ гар утсаар байнга
тоглуулдаг эцэг эхчүүд олон болсон. Гар утсыг бага насныханд хэрэглүүлж болох
уу? Энэ нь хүүхдэд хортой юу? Хортой бол ямар? Хүүхдэд хэдэн наснаас нь гар
утас хэрэглүүлэх вэ? гэх мэт асуултууд сүүлийн
үед урган гарч байгаа юм.
Хүүхдээ уйлахад гарт нь утас бариулж тайвшруулдаг эцэг эхчүүд
байдаг. Гэвч бага насны хүүхдээ утсаар удаан тоглуулах нь маш буруу. Гар утас,
таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны
хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил
нь удаашрах эрсдэлтэй байдаг байна. Цаашлаад Шведийн Леннарт Харделл нарын эрдэмтэд судалгаагаараа гар утсыг чихэндээ ойр байлган хэрэглээд
байвал тархины хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Гар утас
болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа энэхүү эрсдэлийг
бий болгодог байна.
Хүүхдийн бие махбодийг томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо
идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан өсөлт
эрчимтэй явагддаг. Судлаачид хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул
цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой гэж үздэг бөгөөд иймд
хүүхдээ түүнээс хамгаалахыг анхааруулсаар байна. Судалгаагаар гар утасны туяа
мөн хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг нь баттай тогтоогджээ.
Гар утасны оронд хүүхэдтэй харилцан ярилцаж, бодит тоглоом тоглож,
хамтдаа ямар нэгэн зүйл хийж, барималын шавар, зураг г.м, ном унших нь эерэг
нөлөөлтэй юм.
Бяцхан үрсээ гар утсаар тоглуулахгүй байх 10 шалтгаан
1.Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд
сөргөөр нөлөөлдөг.
2.Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах
талтай.
3.Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны
дутагдалд ордог.
5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр
нөлөөлдөг.
6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай
уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог. Олон цагаар кино, телевиз
ширтэж суух нь мөн сөргөөр нөлөөлж байна.
7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
8. 8- 18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.
9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордоно.
10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй болдог.