Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто
зогсоолыг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ газрыг чөлөөлөхөөр өнөөдөр холбогдуулан албаныхан
очсон байна. Харин худалдаа эрхлэгчид эсэргүүцжээ. Иймээс тус газрыг Баянгол дүүргийн
цагдаагийн хамгаалалтад авчээ. Гэвч
худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан,
зарим худалдаа эрхлэгчдийг баривчилсан байна.
Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс уг газрыг 2007 оноос эхлэн
тордож, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах
төвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй
болголоо” гэж мэдэгдэж байна. Харин
\”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс 1000 машины зах
байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө мөнгө боломжгүй
байсан учраас 2006 оноос \”Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа
2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина
хэмээн мэдэгдэж байна.
1000 машины захын худалдаа
эрхлэгчдийг баривчилж байгаа бичлэг